Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Төслийг санаачлагчид нь буцаах тухай

УИХ-ын тогтоол

Төслийг санаачлагчид нь буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төслийг санаачлагчид нь буцаах тухай

1998-04-09, Улаанбаатар26

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн үндэсний бодлогын төсөл нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин зэрэг бүх салбарыг хамарсан цогц, иж бүрэн байх шаардлагыг хангаагүй байна гэсэн үндэслэлээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг төслийг дахин боловсруулахаар санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ