Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай

1998-05-15, Улаанбаатар56

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох тогтоол, шийдвэрийг Төрийн цэргийн бодлогын үндэст нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т даалгасугай.

3.

Зэвсэгт хүчнийг ашиглах номлолыг тусгайлан боловсруулж Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар тухай бүр батлуулж байхаар тогтоосугай.

4.

Монгол Улсын "Төрийн цэргийн бодлогын үндэс"-ийг "Төрийн нууцын тухай хууль"-д нийцүүлэн хэвлэлд нийтлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгасугай.

5.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /С.Зориг/-нд даалгасугай.

6.

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 1994 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Цэргийн номлолын үндэс"-ийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ