Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Засгийн газрын гишүүнийг томилох тухай

УИХ-ын тогтоол

Засгийн газрын гишүүнийг томилох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн газрын гишүүнийг томилох тухай

1998-05-21, Улаанбаатар57

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Рэнчинсамбуугийн Одонбаатарыг томилсугай.

2.

Энэ тогтоолыг 1998 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ