Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

1998-07-30, Улаанбаатар85

Үнэт цаасны тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, инфляцийг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэх, төсвийн нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх, зарлага санхүүжилтийг уян хатан, шуурхай удирдлагаар хангах зорилгоор 20 /хорь/ хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/-т зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ