Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Засгийн газрын зарим тогтоолыг хүчингүй болгох тухай

УИХ-ын тогтоол

Засгийн газрын зарим тогтоолыг хүчингүй болгох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн газрын зарим тогтоолыг хүчингүй болгох тухай

1998-08-14, Улаанбаатар92

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газрын 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаар тогтоол, 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хохироохгүй байх үүднээс шаардлагатай хөрөнгө гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Засгийн газар /Ц.Элбэгдорж/, Монголбанк /Ж.Үнэнбат/-д даалгасугай.

3.

Энэхүү тогтоолыг 1998 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ