Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1998 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл буцаах тухай

1998-08-20, Улаанбаатар95

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төв Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг эгүүлэн татах тухай Монгол Улсын Засгийн газар санал гаргасныг үндэслэн уг хуулийн төслийг санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ