Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төсөл буцаах тухай

1999-10-14, Улаанбаатар67

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Агаар бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн агуулга нь үзэл баримтлалтайгаа зөрчилдсөн, хуулиар зохицуулах харилцааг Засгийн газрын эрх зүйн актаар зохицуулахаар тусгасан зэрэг хуульд тавигдах ерөнхий шаардлага хангаагүй байх тул уг төслийг хууль санаачлагчид буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ