Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Ерөнхийлөгчийн хоригийн тухай

УИХ-ын тогтоол

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

1999-04-15, Улаанбаатар16

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай" Улсын Их Хурлын 1999 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12, 13, 14 дүгээр тогтоолуудын 2 дахь заалтад тавьсан хоригийг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж үзсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ