Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төсөл буцаах тухай

1999-05-06, Улаанбаатар26

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг шүүн таслах ажиллагаатай холбогдсон бусад хуулиудтай уялдуулах нь зүйтэй гэж үзэж уг төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ