УИХ-ын тогтоол
Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай
1999-05-13, Улаанбаатар29
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, төрийн өмчийн 1997 оны улсын нэгдсэн тооллогын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ