Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл буцаах тухай

1999-05-14, Улаанбаатар30

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг дагалдуулан 1998 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны улс төрийн албан тушаалтны нэмэгдэл амралтын хугацааг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тэдгээрт тусгасан асуудал нь шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулагдсан байх тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ