Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

УИХ-ын тогтоол

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

1999-05-14, Улаанбаатар31

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хөдөлмөрийн тухай хууль батлагдсантай холбогдуулан "БНМАУ-ын Хөдөлмөрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай" Улсын Бага Хурлын 1991 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.

Энэ тогтоолыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ