Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай

1999-05-27, Улаанбаатар35

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэлийг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай адилтгах албан тушаалын зэрэглэл"-д Төрийн хянан шалгах хорооны даргын зэрэглэл "ТӨ-VA" байсныг "ТӨ-IVA" болгон өөрчилсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ