Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Хуулийн төслүүд буцаах тухай

УИХ-ын тогтоол

Хуулийн төслүүд буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хуулийн төслүүд буцаах тухай

1999-06-17, Улаанбаатар44

Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гэр бүлийн тухай хуулийн төслийг дагалдуулан Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай болон Нийгмийн халамжийн сангаас хүн амын эмзэг хэсэгт төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн болон асрамжийн үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид буцаасугай.

ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД