Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

УИХ-ын тогтоол

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай

1999-07-02, Улаанбаатар46

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого"-ыг хавсралтаар баталсугай.

2.

Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээ, түүнд шаардагдах зардлын хөрөнгийн эх сурвалжийг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт жил бүр тусган хэрэгжүүлж байхыг Засгийн газар /Ж.Наранцацралт/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ