Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 1999 › Р.Амаржаргалыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай

УИХ-ын тогтоол

Р.Амаржаргалыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Р.Амаржаргалыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай

1999-07-30, Улаанбаатар55

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 15 дугаар зүйл, санал хураалтуудын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Ринчиннямын Амаржаргалыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлсүгэй.

2.

Ринчиннямын Амаржаргалыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсугай.

3.

Энэ тогтоолыг 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ