Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэл батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэл батлах тухай

2000-01-06, Улаанбаатар3

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2000 онд баримтлах чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /Ж.Үнэнбат/-д даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ