Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

2000-11-16, Улаанбаатар45

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Засгийн газрын тухай тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хагас, бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ