Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ж.Наранцацралтын хамгаалалт, хангамжийн тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ж.Наранцацралтын хамгаалалт, хангамжийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Ж.Наранцацралтын хамгаалалт, хангамжийн тухай

2000-01-20, Улаанбаатар8

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Жанлавын Наранцацралтыг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газар /Г.Жаргалсайхан/-т хариуцуулсугай.

2.

Энэ тогтоолын 1-д заасан хугацаанд Ж.Наранцацралтад шуурхай ажлын суудлын автомашинаар үйлчлэхийг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ