Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Газар ашиглуулах тухай

УИХ-ын тогтоол

Газар ашиглуулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Газар ашиглуулах тухай

2000-04-14, Улаанбаатар27

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны одоо ашиглаж байгаа газрыг урт хугацааны түрээсийн гэрээгээр ашиглуулахыг Засгийн газарт зөвшөөрсүгэй.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ