Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Засгийн газарт эрх олгох тухай

УИХ-ын тогтоол

Засгийн газарт эрх олгох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн газарт эрх олгох тухай

2000-04-14, Улаанбаатар28

Гаалийн тарифын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Таваарын улаан буудай, малын тэжээл, 2000 оны хаврын тариалалтад зориулж импортлох таримлын үр, бордоо, ургамал хамгааллын бодис болон төвөөс алслагдсан бүс нутагт импортоор авах гурилын гаалийн татварын хувь хэмжээг өөрчлөн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосугай.

2.

Энэ тогтоолыг 2000 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ