Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө батлах тухай

УИХ-ын тогтоол

Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө батлах тухай

2000-05-04, Улаанбаатар39

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.

2.

Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авч байхыг Засгийн газар /Р.Амаржаргал/-т даалгасугай.

3.

Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний биелэлтэд байнгын хяналт тавьж, биелэлтийн явцыг жил бүр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд танилцуулж байхыг Хууль зүйн байнгын хороо /Ч.Отгонбаяр/-нд даалгасугай.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ