Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх тухай

УИХ-ын тогтоол

Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлэх тухай

2000-05-18, Улаанбаатар41

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Дашдоржийн Дэмбэрэлцэрэн Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн тул түүний бүрэн эрхийг Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн гартал түр түдгэлзүүлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2000 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ