Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2000 › Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай

2000-07-19, Улаанбаатар1

2000 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болсон Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн хорин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр бүхий 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ П.ЖАСРАЙ