Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2001 › Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

2001-11-15, Улаанбаатар85

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2002 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.

Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР