Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2001 › Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай

УИХ-ын тогтоол

Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэл батлах тухай

2001-01-25, Улаанбаатар9

Монгол Улс хөрш зэргэлдээ болон бүс нутгийн орнуудтай хамгийн дөт замаар харьцах, далайд гарцтай болох боломж бүрдүүлэх, дотоодын дэд бүтцийн нэгдмэл сүлжээ бий болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэгийн автозам буюу Мянганы зам болон дэд бүтцийн босоо тэнхлэгийн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

2.

Мянганы зам барихад дотоодын хөрөнгийн эх үүсвэрийг ашиглах, хандивлагч орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагын дэмжлэг туслалцааг авч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газар/Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.

Мянганы зам барих ажлыг бүх ард түмний үйл хэрэг хэмээн үзэж иргэн бүр хувь нэмрээ оруулахыг уриалсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ