Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2001 › Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай

2001-01-25, Улаанбаатар10

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.

▼M 2004-04-232.

Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэхтэй холбогдон дараахь арга хэмжээ авч , Улсын Их Хуралд 2001 оны эхний хагас жилд багтаан танилцуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

а/

өмч хувьчлалын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг шалгаж, холбогдох арга хэмжээ авах;

б/

тодорхой нөхцөлийн дагуу хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.

Нийгмийн салбарын хувьчлалын асуудлыг зохицуулахтай холбогдсон хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд 2001 оны 3 дугаар сард багтаан өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

4.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо/Т.Очирхүү/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ