УИХ-ын тогтоол
Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай
2001-02-01, Улаанбаатар21
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль бий болгосугай.
Монгол Ардын Хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалийн хийц, хэмжээ, тодорхойлолт, түүний дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ