Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2001 › Нөхөн сонгууль зарлах тухай

УИХ-ын тогтоол

Нөхөн сонгууль зарлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Сонгууль, нам

Нөхөн сонгууль зарлах тухай

2001-04-05, Улаанбаатар25

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс товлон зарласугай.

2.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн санал хураалтыг 2001 оны 5 дугаар сарын 20-ны өдөр явуулахаар тогтоосугай.

3.

Энэ тогтоолыг 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ