УИХ-ын тогтоол
Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн төсөл буцаах тухай
2001-04-20, Улаанбаатар36
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн нийтлэг шаардлагыг хангаагүй байх тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ