УИХ-ын тогтоол
Малын даатгалын тухай хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Малын даатгалын тухай хуулийн төсөл буцаах тухай
2001-04-26, Улаанбаатар38
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын даатгалын тухай хуулийн төслийг малыг заавал даатгах тогтолцоо шаардлагатай эсэх, шаардлагатай тохиолдолд түүний хүрээ, хамрагдах малын төрөл, заавал даатгах эрсдэлийг тогтоох болон үүнд төр оролцох хэмжээ нь тодорхой бус байгаа зэрэг үндэслэлээр хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ