Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2001 › Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрэм батлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрэм батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2006-06-14.

Шүүх, прокурор

Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрэм батлах тухай

2001-06-07, Улаанбаатар48

Шүүхийн тухай хуулийн 6², 64 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн зэрэг дэвийн тухай дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2.

Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ