Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2001 › Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлИргэний эрх зүй

одоогийн эх рүү буцах

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2001-06-08, Улаанбаатар56

хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хувийн хамгаалалтын тухай хуулийн төсөлтэй уялдуулан хувийн бие хамгаалагчийг иргэний эрүүл мэндийн даатгалд заавал хамааруулахаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан асуудал нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар зохицуулагдаж байгаа, түүнчлэн хувийн бие хамгаалагчийг даатгалын бусад төрөлд хамааруулах эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй тул уг хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ