Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Төрийн өндөр албан тушаалын болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Төрийн өндөр албан тушаалын болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

Захиргаа, төрийн албаХөдөлмөр

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Төрийн өндөр албан тушаалын болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2002-11-08, Улаанбаатар74

Төрийн албаны тухай хуулийн 28.5, 28.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

▼M 2004-04-221.

Төрийн өндөр албан тушаалын болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг хавсралтаар баталсугай.

Энэ заалтыг 2004 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2.

Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан цалинг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан Улсын Их Хурлын дор дурдсан тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:

1/

”Цалин тогтоох тухай” 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоол;

2/

”Ажилд томилох, цалин тогтоох тухай” 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоол;

3/

”Цалинг тогтоох тухай” 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дүгээр тогтоол;

4/

“Төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн болон албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 65 дугаар тогтоол;

5/

”Цалингийн хэмжээ тогтоох тухай” 1995 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 67 дугаар тогтоол;

6/

“Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах болон түүнтэй адилтгах албан тушаалын цалингийн тухай” 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаар тогтоол;

7/

“Зарим албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 73 дугаар тогтоол;

8/

“Зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 1998 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоол;

9/

“Төрийн өндөр албан тушаалтны цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоол;

10/

“Төрийн өндөр албан тушаалтны цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай “ 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоол;

11/

”Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний сарын цалингийн хэмжээг тогтоох тухай” 2001 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоол;

12/

“Төрийн өндөр албан тушаалтны цалингийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох тухай” 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 78 дугаар тогтоол.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ