УИХ-ын тогтоол
Нийгмийн хамгааллын талаар санал боловсруулах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Нийгмийн хамгааллын талаар санал боловсруулах тухай
2002-11-22, Улаанбаатар79
Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
2003 онд эдийн засгийн өсөлт, төсвийн гүйцэтгэлийг бүрэн хангах, төрийн албаны шинэчлэлтийг хэрэгжүүлэх үндсэн дээр нэмэлт эх үүсвэр бүрдүүлэн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан нийгмийн хамгааллын зорилтыг ханган биелүүлэх талаар санал боловсруулж, 2003 оны 9 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР