Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төсөл буцаах тухай

2002-12-26, Улаанбаатар98

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Бүсийн төв хот, бүсийн тулгуур төв хот, бүлэг суурингийн тогтолцоог тодорхойлох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн “Нийт бүлэг суурингийн тогтолцоо” гэсэн 2 дугаар хавсралт, “Бүлэг суурингийн төвүүдийн тогтолцоо” гэсэн 3 дугаар хавсралт, “Бүлэг суурингийн тогтолцоонд хамрагдах сум суурин газрууд” гэсэн 4 дүгээр хавсралтыг аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн үндсэн дээр дахин хянаж, Улсын Их Хуралд өргөн барих нь зүйтэй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР