Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай

УИХ-ын тогтоол

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлИргэний эрх зүй

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай

2002-04-25, Улаанбаатар12

хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 23.13-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Дараахь ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуультай холбогдсон журам, заавар болон даатгалын гэрээ, гэрчилгээний загварыг 2002 оны 3 дугаар улиралд багтаан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлтэй хамтран боловсруулж батлан , бэлэн болгох;

2/

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь иргэдийг хамарч үйлчлэх хүрээ өргөжиж, арга хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан уг хуулийг сурталчлах, даатгалын байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР