Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын 1998 оны 56 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын 1998 оны 56 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын 1998 оны 56 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2002-05-16, Улаанбаатар19

Зэвсэгт хүчний тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1998 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтын 4 дүгээр бүлгийн Зэвсэгт хүчний тайван цагт хүлээх үүргийн “улсын хил хамгаалах” гэснийг “улсын хил хамгаалахад дэмжлэг үзүүлэх“ гэж, улсын онц чухал обьектыг хамгаалах гэснийг улсын онц чухал обьектыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх гэж тус тус өөрчилсүгэй.

2.

Энэ тогтоолыг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР