Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг батлах тухай

2002-05-16, Улаанбаатар20

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

”Төрөөс хилийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.

Энэхүү баримт бичигт тодорхойлсон бодлого, зорилтыг дэс дараатай хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, гүйцэтгэлийг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Д.Лүндээжанцан/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР