Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › “Чингис хаан” одон бий болгох тухай

УИХ-ын тогтоол

“Чингис хаан” одон бий болгох тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

“Чингис хаан” одон бий болгох тухай

2002-05-17, Улаанбаатар21

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

”Чингис хаан” одон бий болгосугай.

2.

”Чингис хаан” одонгийн дүрмийг 1 дүгээр хавсралтаар, тодорхойлолтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.

”Чингис хаан” одонг Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгож байсугай.

Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор нэмсэн

▼M 2012-11-084.

”Чингис хаан” одонд нэр дэвшүүлэх, шагнах журмын Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосугай.

Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор нэмсэн

/Энэ хэсэгт 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР