Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр батлах тухай

УИХ-ын тогтоол

“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2007-01-30.

одоогийн эх рүү буцах

“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөр батлах тухай

2002-05-30, Улаанбаатар23

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн эрчим хүчний бүтцийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрчим хүчний хангамжийг найдвартай болгох зорилгоор Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

"Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2.

"Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнууд, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах, түүнчлэн дотоодын санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байхыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ