Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Прокурорын байгууллагын тухай

УИХ-ын тогтоол

Прокурорын байгууллагын тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2014-01-23.

Шүүх, прокурор

Прокурорын байгууллагын тухай

2002-07-04, Улаанбаатар47

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Прокурорын байгууллагын тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/

Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулагдсантай холбогдуулан тус албанд ажиллах мөрдөн байцаагчдыг орон тоо, төсөв, эд хөрөнгө, техник хэрэгслийн хамт 2002 оны 9 дүгээр сарын 1-ний дотор Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын мэдэлд шилжүүлэх;

2/

Эрүүгийн хэргийн улсын нэгдсэн архив, түүний салбар нэгжийн хэвийн ажиллагааг хангахад шаардагдах ажлын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР