Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай

УИХ-ын тогтоол

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2004-09-21.

Захиргаа, төрийн алба

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай

2002-07-10, Улаанбаатар58

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг хавсралтаар баталсугай.

2.

Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын 2002 оны батлагдсан орон тоо, төсвийг хэмнэх чиглэлээр шинэчлэн хянаж, тэдгээрийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө, албан тушаал /ажлын байр/ -ын тодорхойлолтыг энэ онд багтаан зохих журмын дагуу баталж мөрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 32 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР