Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2002 › Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2002-08-29, Улаанбаатар60

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 14.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2002 оны 58 дугаар тогтоолын хавсралтын “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсгийн Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний “16.Мэдээлэл, судалгааны газар” гэснийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР