Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2003 › Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2024-06-04.

одоогийн эх рүү буцах

Бүсийн тулгуур төв хотыг тогтоох тухай

2003-01-02, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь.

1.

Хүн амын нутагшилт, хөгжлийн ерөнхий төслийн хүрээнд боловсруулсан Бүсийн тулгуур төв хотуудыг хавсралтаар баталсугай.

2.

Бүсийн тулгуур төв хотыг тогтоосонтой холбогдуулан тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үе шаттай боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР