Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2003 › Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

2003-01-02, Улаанбаатар2

Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн цаг зуурын хүндрэлийг давах эх үүсвэрийг бий болгох зорилгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.2-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төсвийн орлогын тодорхой эх үүсвэр бүрдүүлж, зарлага санхүүжилтийг уян хатан, шуурхай удирдлагаар хангах үүднээс 2003 оны төсвийн жилд 50/тавь/ хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргаж нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР