Нүүр ›
УИХ-ын тогтоол ›
2003 ›
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
УИХ-ын тогтоол
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
2003-12-05, Улаанбаатар52
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2004 онд баримтлах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулж, дүнг улирал тутам Улсын Их Хуралд танилцуулж байхыг Монголбанк /О.Чулуунбат/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ