Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2003 › Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

УИХ-ын тогтоол

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

2003-12-11, Улаанбаатар54

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орнууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР