УИХ-ын тогтоол
Хөрөнгө итгэмжлэх тухай хуулийн төслийг буцаах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хөрөнгө итгэмжлэх тухай хуулийн төслийг буцаах тухай
2003-12-12, Улаанбаатар56
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Хөрөнгө итгэмжлэхтэй холбогдсон харилцааг бие даасан хуулиар бус Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө итгэмжлэх тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ