Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2003 › “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг өөрчлөн батлах тухай

УИХ-ын тогтоол

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг өөрчлөн батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалах

одоогийн эх рүү буцах

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг өөрчлөн батлах тухай

2003-05-09, Улаанбаатар15

Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн хилийн заагийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Хилийн зааг тогтоох тухай” Улсын Их Хурлын 1996 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР